Үндсэн агуулга руу очих

Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд хаана байдаг вэ?

ERCHIMNET

Трансформаторын үр ашиг

ЭрчимНэт портал2 мин уншина
Трансформаторын үр ашиг
Трансформатор нь цахилгаан эрчим хүчийг дамжуулах хамгийн найдвартай, үр ашигтай төхөөрөмжүүдийн нэг юм. Орчин үеийн барилга, үйлдвэр, дата төв, худалдааны төвийн цахилгааныг тогтвортой байлгах нь трансформаторын шинж чанараас шууд хамаардаг.

Трансформатор нь цахилгаан эрчим хүчийг дамжуулах хамгийн найдвартай, үр ашигтай төхөөрөмжүүдийн нэг юм. Орчин үеийн барилга, үйлдвэр, дата төв, худалдааны төвийн цахилгааныг тогтвортой байлгах нь трансформаторын шинж чанараас шууд хамаардаг. Иймд зөв трансформаторыг сонгох нь зөвхөн найдвартай ажиллагааг хангаад зогсохгүй, эрчим хүчний зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг. Трансформатор нь механик хөдөлгөөн багатай, халаалт, дулааны алдагдал харьцангуй бага учраас бүтцийн хувьд үр ашиг өндөртэй төхөөрөмж юм. Гэхдээ энэ үр ашиг нь дараах хүчин зүйлээр өөр өөр байдаг. Үүнд:

  • Ачаалалгүй үеийн алдагдал (core loss): Трансформатор залгаатай боловч ачаалалгүй үед гардаг алдагдал буюу өдөрт 24 цаг, жилд тасралтгүй үргэлжилдэг хамгийн “тогтмол” алдагдал. Ихэвчлэн төмөр голын хуурамч соронзонжилт, эргэлтийн гүйдлээс үүснэ.

  • Ачаалалтай үеийн алдагдал (copper loss): Ачааллын гүйдлийн хэмжээнээс хамааран ороомгийн эсэргүүцлээс үүсдэг алдагдал. Ачаалал нэмэгдэх тусам өсдөг.

Эдгээр хоёрын нийлбэр нь трансформаторын нийт үр ашгийг тодорхойлдог бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн гол түлхүүр нь бага алдагдалтай, өндөр үр ашигтай загварыг сонгох юм.

Өндөр үр ашигтай трансформаторын ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

  • Энергийн зардал буурна. Өндөр ангиллын үр ашигтай трансформатор нь эхний худалдан авах үнэ өндөр боловч ашиглалтын хугацаанд эрчим хүчний алдагдлыг мэдэгдэхүйц бууруулж, хэдхэн жилийн дотор зардлаа нөхдөг.

  • Дулааны ялгаруулалт багасна. Барилгын дотор байрлах трансформатор дулаан их ялгаруулбал хөргөлтийн системд нэмэлт ачаалал өгч, сэрүүн байлгах эрчим хүчний зарцуулалт өсдөг. Харин үр ашиг сайтай трансформатор нь дулааны ялгаралтыг багасаж, хөргөлтийн зардлыг бууруулж, улмаар хэт халалт, элэгдлийг багасгаж эдэлгээг уртасгадаг.

  • Аюулгүй байдлын эрсдэл буурна. Тосон хөргөлттэй трансформатор суурилуулахад галын болон химийн аюулгүй байдлын илүү олон шаардлага тавигддаг. Харин хуурай трансформатор (dry-type) нь барилгын дотор ашиглахад илүү тохиромжтой, эрсдэл багатай.

Иймд үр ашиг сайтай трансформаторыг сонгохдоо дор дурдсан зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Үр ашгийн ангилал. Трансформаторыг IEC, DOE, EU EcoDesign стандартад үндэслэн ангилах бөгөөд ангилал өндөр байх тусам алдагдал багасна.

  • Зардлаа нөхөх хугацаа (Payback period). Ашиглалтын хугацаа ихэвчлэн 25+ жил байдаг тул өндөр үр ашигтай загварын илүү үнэ богино хугацаанд нөхөгдөх боломжтой.

  • Дулаан ялгаруулалт ба суурилуулалтын нөхцөл. Ойр орчимд дулаан ялгаруулдаг тоноглол (жишээ: генератор, UPS, серверийн өрөө) байгаа эсэх, хөргөлтийн агаарын урсгал хангалттай эсэх, барилгын дотор эсвэл гадна суурилуулах эсэхийг авч үзнэ.

  • Үйлдвэрлэгчийн техникийн мэдээлэл. Алдагдлын нарийвчилсан үзүүлэлт, суурилуулалтын заавар, дулааны ачааллын тооцоо, засвар үйлчилгээний нөхцөл, үр ашигтай ажиллагааны зөвлөмж зэргийг харгалзана.

Өндөр үр ашигтай трансформатор сонгох нь эрчим хүчний хэрэглээг бууруулах, барилгын дотоод дулааныг тогтвортой байлгах, хөргөлтийн системийн зардлыг багасгах, тоног төхөөрөмжийн эдэлгээ болон найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Иймээс шинэ барилга, өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхдээ удаан хугацааны ашиг, хэмнэлтийг харгалзан өндөр үр ашигтай трансформатор сонгох нь хамгийн зөв шийдэл юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ