
Ирээдүйн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг сорих ИЭК МОНГОЛ ХХК-ийн нэрэмжит 15 дахь удаагийн олимпиад 2026 оны 5 дугаар сарын 2-нд ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 419, 422 тоотод 09:30 цагт болно.
Цахилгаан хангамж, эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 2-4-р курсын оюутнууд нээлттэй оролцох боломжтой энэхүү олимпиадад https://forms.gle/7vWoZVaepZXFqjKq7 хаягаар хандан бүртгүүлэх боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: ИЭК-МОНГОЛ ХХК
Хамтран зохион байгуулагч: ШУТИС-Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Emontaj.mn
Хуваалцах:

