
Цахилгаан тоноглолын гар хүрэх боломжтой хэсгүүд нь хүнийг түлэгдэх температурт хүрэхгүй байх ёстой бөгөөд Хүснэгт 1-д заасан зохих хязгаарт нийцсэн байна. Хэвийн үйл ажиллагааны үед богино хугацаанд ч гэсэн доорх хүснэгтэд заасан хэмжээнээс хэтэрсэн температурт хүрч болзошгүй угсралтын бүх хэсгүүдийг санамсаргүй хүрэхээс сэргийлсэн байхаар хаалт хийж хамгаалах ёстой. Гэсэн хэдий ч уг хүснэгтийн утгууд нь холбогдох төхөөрөмжийн төрөлд хамаарах IEC стандартад нийцсэн төхөөрөмжид хамаарахгүй.
Хүснэгт 1. Гар хүрэх зайд байрлах тоног төхөөрөмжийн хүрэхүйц хэсгүүдийн хэвийн үйл ажиллагааны температурын хязгаар

Зургийн эх сурвалж: https://pixabay.com/
Эх сурвалж: IEC 60364 Нам хүчдэлийн цахилгаан байгууламжийн угсралт



